БНСУ-ын “Jeju Air”-ийн онгоцны хөдөлгүүрээс шувууны өд, цусны толбо олджээ.

БНСУ-ын “Jeju Air”-ийн онгоцны хөдөлгүүрээс шувууны өд, цусны толбо олджээ.

“Jeju Air” компанийн онгоцны ослыг мөрдөн шалгаж буй Өмнөд Солонгосын хууль сахиулагчид ослын талаарх урьдчилсан тайланг НҮБ-ын нисэхийн агентлаг болон АНУ, Франц, Тайландын эрх баригчдад хүргүүлсэн тухай холбогдох албаны төлөөлөгч өнөө өглөө мэдэгджээ.

Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн олон хүний амийг авч одсон онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгааг даваа гарагт гаргасан тайланд дурдаад, “шувуутай мөргөлдсөн”-ий үр дагавар, хөдөлгүүр болон локализатор зэрэгт дүн шинжилгээ хийсэн гэв. Эдгээр нь ослын гол шалтгааныг тогтоох зорилготой юм.

НҮБ-ын Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ нь осол гарснаас 30 хоногийн дотор урьдчилсан тайлан хүргүүлэхийг мөрдөн байцаагчдаас шаарддаг бөгөөд эцсийн тайланг 12 сарын дотор олон нийтэд мэдээлэхийг уриалж байна. Бангкокоос Муан олон улсын нисэх буудлыг чиглэн нисэж байсан “Боинг 737-800” онгоц 12 дугаар сарын 29-нд ослын буулт хийх үедээ хөөрөх буух зурвасыг давж, локализаторын байгууламжийг мөргөсний улмаас онгоцонд сууж явсан 181 хүний 179 нь амь үрэгджээ.

Локализатор нь хөөрөх буух зурвас руу ойртож буй онгоцны навигацид тусалдаг бөгөөд Муан нисэх онгоцны буудлын системийн антеныг дэмждэг бетон байгууламж нь ослын шалтгаан болсон байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Мөн нисгэгчдийн мэдээлсэнчлэн шувуутай мөргөлдсөн цагийг тогтоогоогүй байгаа боловч хоёр хөдөлгүүрийг шалгаж үзэхэд өд, шувууны цусны толбо олджээ. Түүнчлэн онгоцны хоёр мэдээлэл бичигч нэгэн зэрэг ажиллахаа больсонд юу нөлөөлсөн талаар тайланд дурдаагүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Юн Сог Ёль парламентын гишүүдийг ордноос гаргахыг тушаасан гэснийг няцаажээ 2025-01-21

Уудаг коллаген ‘Miracle’ брэндийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Сөүл хотод амжилттай зохион байгуулагдлаа 2025-01-22

Юн Сог Ёлийг прокурорын байгууллагад шилжүүлжээ 2025-01-23

Умард Солонгос стратегийн далавчит пуужин туршжээ 2025-01-26

Юн Сог Ёлийг үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр яллагдагчаар татжээ.  2025-01-27

БНСУ-ын “Jeju Air”-ийн онгоцны хөдөлгүүрээс шувууны өд, цусны толбо олджээ. 2025-01-27

Эйр Бусан компанийн 176 зорчигчтой зорчигч тээврийн нисэх онгоцонд гал гарчээ. 2025-01-29

БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад “In da house-3: Korea” гарна 2025-01-30

Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем"-ийн талаарх сургалт, туршлага судлах айлчлал амжилттай боллоо! 2025-01-30

Юн Сок Ёльд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ. 2025-02-04

БНСУ-ын ажил олгогчид гадаад ажилчин ажилд авах зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа гаргана 2025-02-05