Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем"-ийн талаарх сургалт, туршлага судлах айлчлал амжилттай боллоо!

Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем"-ийн талаарх сургалт, туршлага судлах айлчлал амжилттай боллоо!

Монгол эмч нарт зориулсан “CerviCARE® AI” Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны системийн талаарх сургалт, туршлага судлах айлчлал амжилттай боллоо.

Эх орондоо, Тэр дундаа нийслэлийн дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд энэхүү эрт илрүүлэг оношилгооны системийг нэвтрүүлэх зорилго бүхий эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын баг өнгөрөгч 1-р сарын 21-23-ны өдрүүдэд Солонгос улсад айлчилж холбогдох сургалтанд хамрагдахын зэрэгцээ БНСУ-д хиймэл оюун ухааныг ашиглан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгоог хэрхэн хийж байгаа талаар туршлага судлах ажлыг амжилттай зохион байгуулсан байна. Энэ удаагийн сургалтанд нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Сонгино Хайрхан дүүргүүдийн ЭМТөвийн эмч нараас гадна "Өргөө" амаржих газар, ЭНЭҮТ II-ийн нарийн мэргэжлийн эмч нар хамрагдлаа.

Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем болох “CerviCARE® AI”-ийг зохион бүтээсэн БНСУ-ын "NTLHealth Care" компани болон тус оношилгооны системийг эх орондоо нэвтрүүлж буй "AI Medi Mongolia" компани хамтран энэхүү сургалт, туршлага судлах айлчлалыг зохион байгуулсан байна. 

Сураглтанд хамрагдсан Монголын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн зүгээс Монгол Улсад умайн хүзүүний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж хязгаарлагдмал байдаг тул “CerviCARE® AI” системийг нэвтрүүлэх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад томоохон хувь нэмэр оруулна хэмээн онцоллоо. Мөн тус систем нь оношилгооны үр дүнг 98%-ийн өндөр нарийвчлалтайгаар ердөө 5 секундийн дотор гаргадаг тул тэр дор нь оношилгооны хариуг үнэлж, цаашдын эмчилгээний төлөвлөгөөг боловсруулахад маш тустай технологи гэж дүгнэж байлаа. 

 

Уг арга хэмжээний хүрээнд Монгол эмч нарын төлөөл БНСУ-ын "Ихуа" Их сургуулийн дэргэдэх Сөүль нэгдсэн эмнэлгийн эрт илрүүлэг оношилгооны төвд зочилж тус улсад бүх нийтийн эрт илрүүлэг оношилгоо хэрхэн явагддаг аргачлалтай танилцсан нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Мөн өөрийн улсдаа 16 салбар эмнэлэгтэй "РуЭн" Эх барих эмэгтэйчүүдийн сүлжээ эмнэлгийн Каннам, Соннин, Бүчон салбар эмнэлгүүдээр зочилж анхөн шатны эрүүл мэндийн байгууллагууд "Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгоог" хэрхэн хийж байгааг газар дээр нь үзэж танилцсан байна.

 

Туршлага судлах айлчлалын бүрэлдхүүнд багтсан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Эрболд хэлэхдээ:

Энэхүү “CerviCARE® AI” системийг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүлж, оношилгооны хүртээмжийг богино хугацаанд өртөг зардал багатай байдлаар нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна.

Цаашид энэхүү системийг Улаанбаатар хотын бүхий л анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд нэвтрүүлхийг хүсэж байна" хэмээлээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан БНСУ-ын "NTL Healthcare" компанийн Гүйцэтгэх захирал "Ким Тэ Хи" хэлэхдээ: "Монголын эрүүл мэндийн салбарт БНСУ-ын дэвшилтэт технологийг танилцуулах боломж гарсанд бид баяртай байна. Монголын олон эмнэлэгт “CerviCARE® AI” системийг нэвтрүүлж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулахын төлөө бид цаашид ч хамтран ажиллах болно" гэж мэдэгдлээ.

“CerviCARE® AI” систем нь өндөр нарийвчлалтайн дээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх давуу талтай учир умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт хамрагдалтын хувийг нэмэгдүүлэх, Ингэснээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой орчин үеийн дэвшилтэт технологи юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос стратегийн далавчит пуужин туршжээ 2025-01-26

Юн Сог Ёлийг үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр яллагдагчаар татжээ.  2025-01-27

БНСУ-ын “Jeju Air”-ийн онгоцны хөдөлгүүрээс шувууны өд, цусны толбо олджээ. 2025-01-27

Эйр Бусан компанийн 176 зорчигчтой зорчигч тээврийн нисэх онгоцонд гал гарчээ. 2025-01-29

БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад “In da house-3: Korea” гарна 2025-01-30

Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг оношилгооны систем"-ийн талаарх сургалт, туршлага судлах айлчлал амжилттай боллоо! 2025-01-30

Юн Сок Ёльд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ. 2025-02-04

БНСУ-ын ажил олгогчид гадаад ажилчин ажилд авах зөвшөөрлийн хүсэлтийг 5 удаа гаргана 2025-02-05

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй иргэлийн анхааралд 2025-02-12

БНСУ-д барилгын талбайд гарсан галын улмаас зжргаан хүн аииа алджээ. 2025-02-16

БНСУ-ын жүжигчин Ким Сэ Рон таалал төгслөө 2025-02-17