Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -15-20 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9-14 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3-2 градус, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1-6 градус, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, маргааш хүйтний эрч суларна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.