Улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна

Сар шинийн баяртай холбоотойгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар маргаашаас эхлэн энэ сарын 28-ны өдөр хүртэл иргэдээс санал авч байна.
Иргэд дараах линкээр санал асуулгад оролцох боломжтой. https://vote.ulaanbaatar.mn/home
Ташрамд дурдахад, хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгад 10 мянга гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.