Сүхбаатар дүүрэгт 50 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүрэгт 50 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах 50 ортой цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орлоо. 

Тус барилга нь хоёр давхар бөгөөд тэнхлэгээрээ 18.0м x16.0м хэмжээтэй, бүлгийн анги танхим, багш ажилчдын өрөө, дуу хөгжмийн болон хөгжмийн зэмсгийн өрөө, гал тогоо, хоол түгээх өрөө зэрэг тасалгаануудаас бүрдсэн. Мөн цэцэрлэгийн барилгад галын дохиолол, камержуулалт суурилуулж, халаалтыг цахилгаанаар шийдсэн бөгөөд бүх анги танхимыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. 

Тус бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Вилла бридж ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хувь хүн болон албан байгууллагын анхааралд 2025-02-13

2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхай 2025-02-13

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно 2025-02-13

"Алдарт эхийн одон"-гийн мөнгийг олгож эхэллээ 2025-02-13

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өсжээ 2025-02-13

Сүхбаатар дүүрэгт 50 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо 2025-02-13

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Энхнасан нар Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа. 2025-02-14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна. 2025-02-14

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. 2025-02-14

Хотон шувууны эд эрхтэн, тарвага, чонын арьс зэргийг зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлжээ 2025-02-14

“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна 2025-02-14