УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Энхнасан нар Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Энхнасан нар Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 101 ддүгээр захирамжаар байгуулагдсан Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, ажлын хэсгийн гишүүн  Л.Энхнасан нар Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд (2025.02.11) ажиллалаа.


Улсын Их Хурлын гишүүд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үр дүнгийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Монгол Улсын 3.5 сая иргэний хүнсний эрүүл, аюулгүй байдал нэн чухал асуудлын нэг хэвээр байна. Мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлж, үр тариа, хүнсний бүтээгдэхүүнээ эрүүл хөрсөнд тарьж ургуулах нь чухал” хэмээгээд холбогдох талууд цаашид энэ чиглэлээр онцгойлон анхаарах шаардлагатайг хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, хүнсний аюулгүй байдлыг хангах лабораториудыг чадавхжуулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлээд “Олон улсад эм болон хүнсний аюулгүй байдлын тусгай агентлаг байдаг. Манай улсад энэ тогтолцоо алдагдсан. Тиймээс нэн тэргүүнд үүнд анхаарах ёстой” гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон холбогдох байгууллагуудын удирдлагууд Засгийн газрын бодлого, шийдвэр, 2024-2028 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үр дүн, “АТАР IV” аяны хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхай 2025-02-13

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно 2025-02-13

"Алдарт эхийн одон"-гийн мөнгийг олгож эхэллээ 2025-02-13

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өсжээ 2025-02-13

Сүхбаатар дүүрэгт 50 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо 2025-02-13

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Энхнасан нар Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа. 2025-02-14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна. 2025-02-14

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. 2025-02-14

Хотон шувууны эд эрхтэн, тарвага, чонын арьс зэргийг зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлжээ 2025-02-14

“Сар шинэ-2025” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна 2025-02-14

Маргаашаас нөөцийн махны худалдааг 446 цэгээр худалдаална 2025-02-14