ЭМДС-гийн орлого 97 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

ЭМДС-гийн орлого 97 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өнгөрсөн 1 дүгээр сарын байдлаар 203.7 тэрбум төгрөг болов. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 97 тэрбум төгрөгөөр өслөө. Тусламж үйлчилгээний нийт зардал 275.9 тэрбум төгрөг болж, 73.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид 1 дүгээр сарын байдлаар 2.4 сая болж, өмнөх оныхтой харьцуулахад 79.8 мянгаар буурлаа. Шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцсан иргэд 94.4 мянгаар цөөрсөн нь үүнд голлон нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.