Дугаарын хязгаарлалтыг санал асуулгад оролцсон иргэд дэмжжээ

Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.
Ялангуяа амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ойролцоо түгжрэл ихээр үүсэж байгаа юм. Тиймээс автомашиныг тэгш, сондгойгоор нь дугаарын хязгаарлалттай зорчих талаар иргэдээс санал авч дууслаа.
Ингэхэд санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн байна. Харин 24 хувь нь татгалзсан бол найм хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.
Энэхүү санал асуулгын дүнг маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа автомашины дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэр гарах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.