Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Кувейт Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мутлак А.М.Альтувимер Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн шугамаар дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Мөн Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн санг 2024 онд “Найрамдал” медалиар шагнасныг дурдаж, томоохон төслүүдэд Кувейтийн Засгийн газар хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Элчин сайд Мутлак А.М.Альтувимер улсынхаа Эмир Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахаас Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, Монголын ард түмэнд Сар шинийн баярын мэнд хүргэлээ.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор Монголын махны экспортыг улам дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Кувейт нь манай улсад Элчин сайдын яамаа нээсэн арабын анхны орон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-оос таван нэр төрлийн хими эмчилгээний тариа хүлээн авчээ 2025-02-20

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ 2025-02-20

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт саналаа өгөөрэй. 2025-02-20

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна 2025-02-20

Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо 2025-02-20

Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025-02-20

Хоёрдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхай 17 цагийн өмнө

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг үйл ажиллагаанд нэвтрүүллээ 15 цагийн өмнө

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага болон ДБҮХБ-ын цахим мэдээллийн санд нэгдлээ 14 цагийн өмнө

Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага иржээ 14 цагийн өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдлаа 14 цагийн өмнө