Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын захирамжид заасны дагуу “Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжүүлэх байршилд мод тарих, ногоон байгууламж бий болгох, цахилгаан машин цэнэглэгчийг суурилуулах зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах юм. Иймд төсөл хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дараах байршлыг албадан чөлөөлж, орц, гарцын төлөвлөлтийг өөрчлөх, бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Төслийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, 2023 онд төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулаад байна. Төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системд холбох, сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах, хяналтын камержуулалт, ухаалаг технологид суурилсан урьдчилан, дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн системийг нэвтрүүлэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг ажиллуулах Зөвлөмж хүргүүлэв 2025-02-23

БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2025-02-23

Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг хаалаа 2025-02-23

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагджээ 2025-02-23

Нөөцийн махны худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал зохион байгуулна 2025-02-25

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө 2025-02-25

Сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ныг дуустал бүх нийтээр амарна 2025-02-26

Ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна 2025-02-26

О.Алтангэрэл: Өнөөдрийг хүртэл энэ гэрээний эх хувь олдохгүй байна 2025-02-26

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо 2025-02-26

Ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 2025-02-26