Ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна

Ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлын талаар танилцуулж, ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах болон хандивлах эсэх талаар нь иргэдийн дунд санал асуулга явуулж, хэсэгчлэн олгох арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгосон ногдол ашгийг иргэд хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх болон төрөлжсөн сан хооронд шилжүүлж хуримтлуулах, арвижуулах нөхцөл боломжийг бий болгох, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансны орлогын мэдээллийг виртуал карт, хадгаламжийн дэвтэр болон бусад хэлбэрээр иргэдэд хүргэх асуудлыг судлан хэрэгжүүлэхийг даалгасан. Санал асуулгад 505,318 иргэн оролцсоноос 481,809 нь  “Бэлэн мөнгө”, 22,242 нь “Хуримтлалын сан”, 1,267 иргэн “Хандив” гэсэн сонголт хийжээ. “Хуримтлалын сан”, “Хандив” гэж  санал өгснөөс бусад иргэнд ногдол ашиг олгоход бэлэн болжээ.

Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 энгийн хувьцааны ногдол ашгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг хаалаа 2025-02-23

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагджээ 2025-02-23

Нөөцийн махны худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал зохион байгуулна 2025-02-25

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө 2025-02-25

Сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ныг дуустал бүх нийтээр амарна 2025-02-26

Ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна 2025-02-26

О.Алтангэрэл: Өнөөдрийг хүртэл энэ гэрээний эх хувь олдохгүй байна 2025-02-26

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо 2025-02-26

Ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 2025-02-26

ХСҮТ-д бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг нутагшуулна. 2025-02-27

АНХААР: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ !!! 2025-02-27