Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо” хэмээн мэдээлэв.

Тэрбээр цааш хэлэхдээ "Энэхүү шийдвэр нь шууд болон дам байдлаар манай улсын эдийн засагт эерэг үр дүн авчирна. УИХ-аас тус хэлэлцээрийг соёрхон баталсны дараагаар компани хоорондын гэрээ байгуулна. Гэрээний хүрээнд 5 сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ.

Үүний зэрэгцээ хил холболтын төмөр замын асуудал нь Гашуунсухайт-Ганцмод боомт дээр биш Ханги-Мандал, Шивээхүрээ, Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, цаашлаад гурван улсын хооронд барих баруун зүүн коридор гээд эерэг олон асуудлыг араасаа дагуулна.

Түүнчлэн урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараа дараагийн томоохон төслүүдийг хөдөлгөх боломж бүрдсэн шийдвэр боллоо. Удахгүй УИХ-ын хаврын чуулганы нээлтээ хийнэ. Тус чуулганы эхний асуудал бол дээрх хэлэлцээр байх болно" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.