2025-03-31-ний өдрийн 12 ордын зурхай

Хонь: Эргэн тойрны дуусгаагүй ажил нь илүү дарамт болон стрессийн шалтгаан болно. Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох эсвэл гэнэтийн арга хэмжээ өнөөдөр танд сөргөөр нөлөөлнө. Мөнгө санхүүгийн бүхий л асуудлыг хянах амаргүй байна. Хэмнэлт хэрэгтэй үе ч хэтэрхий нарийн харамч байх нь бусдад үл итгэдэг гэсэн үзүүлэлтийг тань нэмэх болно. Иймээс илүү мэдрэмжтэй бөгөөд ухаалаг байхыг хичээ.
Үхэр: Өнөөдөр уулзалт хэлэлцээр зохион байгуулах ажлыг та хариуцах бололтой. Хувийн зохион байгуулалтыг дээд зэргээр шаардана. Олны нүдэн дээр эвгүй байдалд орохоос болгоомжил. Хэлэх үг хийх үйлдэлдээ хяналт тавиарай. Ойр дотнын хүмүүсийнхээ тус дэмд байнга талархал илэрхийл. Орлого нэмэгдэх боловч гэнэтийн зардал ч өснө.
Ихэр: Бизнесийн үйл ажиллагааг зоригтой, эрч хүчтэй явуул. Учир нь ирээдүйн амжилт энэ бүхнээс ихээхэн хамаарах магадлал нэмэгдэж байна. Өөртөө өндөр шаардлага тавь. Удаан хугацаанд төлөвлөсөн ажил хэрэгжих нь таны санхүүг хэвийн байдалд оруулах болно. Ганц бие хүмүүст ер бусын учрал тохиолдоно. Энэ нь гэхдээ түр зуурын харьцаа байх магадлалтай. Аль болох эерэг бөгөөд хүлээцтэй хандаарай.
Мэлхий: Ажилладаг салбартаа өөрийн үнэт зүйлээ хамгаалах нь хүндэтгэл хүлээх сайхан боломж олгоно. Нэр төрөө ямар ч нөхцөлд эрхэмлэ. Шаардлагатай бол үнэн мөний төлөө эр зориг гарга. Бусдаас хүндлэлийг гуйж биш гуядаж аваарай. Хайртай хүнээ муу муухай бүгдээс бүрэн хамгаал.
Арслан: Ажил амьдралын туршлагаа бусдад хуваалцах өдөр болно. Танаас тусламж дэмжлэг хүссэн хүмүүст анхаарлаа хандуул. Бусдын ашиг сонирхлыг хүндэл. Дотоод мэдрэмж зөн билэг заримдаа зөв байх боловч эрүүл саруул оюун бодол, баталгаа нотолгоотой судалгаанд илүү итгэх үе. Одоо биш ч ирээдүйд сайн амжилт олох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Охин: Илүү өндөр төвшний мэдлэг боловсрол эзэмших нь таны чухал зорилтын нэг байна. Гэхдээ амьдрал хэмээх их сургуулиас олох туршлагадаа ч найд. Залуу хүмүүс алс газар сурах зорилгоо нэг шат ахиулах бололтой. Ахмад настай эсвэл мэдлэг туршлагатай хүмүүсийн зөвлөгөө ихээхэн хэрэг болно. Нууцлаг, халдашгүй байдлыг эрхэмлэдэг хүмүүс нөхцөл байдлыг бодитоор хүлээн авна.
Жинлүүр: Үүссэн боломжуудыг зөв зүйлд ашиглах хэрэгцээ үүснэ. Үүрэг хариуцлагаас ирэх ачааллыг аль болох бага байлга. Гэхдээ удирдлагынхаа шүүмжлэлд өртөхгүйг хичээ. Өдрийн ерөнхий хандлага анхаарлаа төвлөрүүлэн, биеэ барихыг шаардана. Алдаагаа залруулан цаашдын үйл хэргээ боловсруулж, сэтгэлийн хөдлөл гаргахгүй байхыг хичээ. Эрч хүчээ чадвар мэдлэгээ өргөжүүлэх, биеэ анагаахад ашиглах нь таатай байна.
Хилэнц: Сайн дурын үйлсэд өөрийн чадахаар тусал. Таны цар хүрээг тэлэх шинэ холбоо харилцаа тогтоно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох дуртай хүмүүс илүү сэдэлжүүлж өгөх хүмүүсээс суралц. Ямар ч ажил бодоход амархан боловч гардан хийхэд өөр байна. Өнөөдөр энгийн ажил хэрэг ч ур чадвар шаардах болно.
Нум: Өнөөдөр бусдын тус хэрэг болж болзошгүй. Ажлын ачааллаа аль болох хөнгөвчил. Зарим үүрэг даалгавар таны амжилтад муугаар нөлөөлж магадгүй. Эрүүл мэндээ хамгаал. Бие махбодын байдал таны сэтгэл санаатай их хамааралтай өдөр болно. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж дархлаагаа дэмжээрэй.
Матар: Сайхан цаг ирнэ гэж хүлээх хэрэггүй. Зам дээр тань аз тохиохыг хүлээн гараа хумхин сууж болохгүй. Өөрийгөө шаргуу хөдөлмөрт бүрэн зориул. Одоо амжилт таны хүсэл тэмүүлэл болон шийдмэг байдлаас шалтгаалах болно. Мөн од эрхсийн тохиолыг зөв мэдрэх хэрэгтэй. Хэрэгтэй газраа зөв цагтаа байхыг хичээ. Олдсон боломжийг байгаа нөөцөөрөө бүрэн ашиглах үе.
Хумх: Энэ үед танд зардлаа сайн хянах шаардлага гарна. Өнөөдөр чухал бичиг баримт дээр сайн шалгаж гарын үсэг зур. Төр захиргааны болон олон нийтийн байгууллагад ажилладаг хүмүүс дуртай ажилдаа байгаа эсэхдээ эргэлзэнэ. Өөрийн дуртай ажил төрлөө олж байж амжилт ч мөнгө ч олно гэдгийг сана. Цаг зуурын танилууд танд саад бэрхшээл л авчирна.
Загас: Өнөөдөр аливаа ажил хэрэгт хүлээцтэй хандаарай. Хамгийн гол нь хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориул. Муу зуршилдаа цаг гаргахаас зайлсхий. Шохоорхсон эд зүйлээ авах гэж хэрэггүй зардал гаргахгүй байх нь чухал. Энэ цаг үед зарим сэтгэл хөдлөлөө тэвчихэд гэмгүй. Та хангалттай амарсан бол хэсэг зуур ажлын морь болтол ажиллах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллаж буй гэдгээ ухаар. Бусдаас буруу хайх, үүрэг хариуцлагаас бултах хэрэггүй
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.