ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 8600 давжээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 8600 давжээ

ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 1175-аар нэмэгдэж, 8672 боллоо. ОХУ-ын 81 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 86 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 580 болсон бол 5 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 63-д хүрсэн тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

COVID-19 халдвар шинээр илэрсэн тохиолдлын тоо Москва хот, Москва мужид болон Санкт-Петербург хотод хамгийн их бүртгэгджээ. Тодруулбал, нэг өдрийн дотор Москва хотод коронавирусний халдварын 660 тохиолдол бүртгэгдсэн бол Москва мужид 95, Санкт-Петербург хотод 34 тохиолдол тус бүр илэрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.