Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг болсон.

Сувилагчдын өдрийн хүрээнд жил бүр тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 12 мянга орчим сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.

Өнөөдөр төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд төрийн тэргүүн оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэх юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.