12 ордын зурхай. /2025.05.12/

Хонь: Сайн төлөвлөгөөгөө ойр дотнын хүмүүстэй хамтран хэрэгжүүл. Бүх л үйл ажиллагаандаа зардал төсвөө төлөвлө. Санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж цэгцэл. Ажлын байраа эмх цэгцтэй болгосноор хүссэн ажлаа хийж чадах урьдчилсан нөхцөлийг бий болгож чадна. Нөхцөл байдалд тохируулж өөрийгөө өөрчил. Хэцүү байсан ч төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролдоход тохирсон үе.
Үхэр: Олон нийтийг хамарсан арга хэмжээ болно. Соёл урлаг, спортын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад өөрийн хүчин чармайлтыг дайчлан, идэвх зүтгэлээ дээшлүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Бусадтай эвтэй бай. Даруу, ухаалаг бай. Өөрийн эрхгүй буруудах үйлдэл бүү гарга. Элдэв хортой хов эргэн тойрон байх магадлал их байна.
Ихэр: Мөнгө санхүүгийн ба бусад хувийн асуудалтай нэгэн зэрэг нүүр тулна. Орлого зарлагадаа сайн хяналт тавь. Амласан боловч биелүүлээгүй үүрэг даалгавраа гүйцэтгэх талаар бод. Ажил амьдралаа сайн сайхан болгох үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай цаг үе.
Мэлхий: Мэргэжлийн хандлага зонхилсон өдөр. Өөрийн дур сонирхолтой ажилдаа цаг гарга. Холын хүнээс авсан мэдээлэлд шууд итгэх хэрэггүй. Гаднын муу нөлөөнөөс болгоомжил. Атаархуу хүмүүсийн хутгасан хов хор уршиг тарьж мэднэ. Шинэ эд зүйл худалдан авахаас зайлсхий. Сэтгэл санаа тогтворгүй болох магадлал өндөр байна. Өнөөдөр архи согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй.
Арслан: Өнөөдөр олон нийттэй харьцах бүхий л ажилд амжилттай байна. Хамт олны асуудлыг шийдвэрлэх, уран бүтээлийн уулзалт, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад тохиромжтой. Бизнес эрхлэгч нар хамаг анхаарлаа хөрөнгө оруулалтын асуудлуудад хандуулах хэрэгтэй.
Охин: Өнөөдөр санаа нийлсэн хүмүүстэй л мэдлэг, туршлага солилцож болно. Сайн танихгүй хүн болон тодорхойгүй нөхцөл байдалд бүү итгэ. Ажил хэрэгч хүмүүст шинэ санаа, ажлын санаачилга өндөр байх ч хэт идэвх бүү гарга. Гол нь өмнөх ажлын үр дүнг тооц. Өнгөрсөн үйл явдлуудад ул суурьтай дүгнэлт хий.
Жинлүүр: Биеийн төдийгүй, оюун ухааны бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах үе. Үр дүнд нь та олон нийтийн хүндлэлийг хүлээн авах болно. Урьдын үзэл бодол өөрчлөгдөх магадлалтай. Хэрвээ мэдэмхийрч их зан гаргахгүй бол танд олны хүндлэл ирэх болно. Алсыг хараатай байдал таныг тодорхойлж байгаа гэж үзвэл гэрээ хэлцэл байгуулж, шийдвэр гаргахад тохиромжтой.
Хилэнц: Удирдлагатайгаа харьцах харьцаанд хүндрэл гарч болзошгүй байна. Бусдыг өөрийн ашиг сонирхлын тухай яриандаа татан оролцуулах гэсний хэрэггүй. Хайр дурлалын сайхан харилцаанд ч ээдрээтэй асуудал тулгарч болзошгүй. Зарим хүмүүс хэсэг хугацаанд өөрийн үзэл бодлоо алдаж магадгүй байна.
Нум: Өнөөдөр дэмий үймээн бужигнаан дунд цагаа өнгөрөөсний хэрэггүй. Хувь тавилангийн гэнэтийн бэлэг авах бөгөөд энэ нь танд сайн хэрэг болно. Та санхүүгийн боломж гарвал аль эртнээс мөрөөдөж байсан эд зүйлээ худалдаж авах бололтой. Ихэнх хүмүүс амьдралыг туйлын сайнаар төсөөлөн хэтэрхий итгэмтгий байх нь таатай биш хандлага төрүүлнэ.
Матар: Од эрхсийн байрлал танд амжилтад хүрэх цорын ганц зөв замаа олоход тусална. Илүү дутуу ярвагар зан гаргах хэрэггүй. Өөрийн дотоод мэдрэмжээ харилцаанд ашигла. Хэрэв муу зөвлөгчид итгэвэл амжилтад хүрэх найдвараа өөрөө нураана. Ямар нэгэн чухал асуудлыг бусдад бүү найд. Та өөрөө өөртөө эзэн тул бүхнийг шийдэж үр дүнгийнх нь төлөө бүрэн хариуцлага хүлээ.
Хумх: Өнөөдөр эд хөрөнгөтэй холбоотой төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санхүүгийн бололцоо бий болно. Та давуу байдлаа овжин ашиглан, сайн талуудаа гаргаж чадвал хүслээ бүрэн биелүүлж чадна. Харин хэт бөөрөнхий, шийдвэр гаргахгүй удах юм бол таагүй зүйл тохиолдож болзошгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Тодорхойгүй бэрхшээлээс болж сэтгэл санаа хямарч, хэт ядарч мэднэ.
Загас: Азтай мөч тохиовол сайхан боломжоо ухамсартайгаар ашигла. Ямар нэг зүйлийн төлөө өөртөө хариуцлага үүрч бие даасан байдлаа харуулахыг од эрхэс зөвлөж байна. Танд татагдаж байгаа хүнийг зөвөөр ойлго. Таны сайхан сэтгэл, эелдэг аашны өмнө биеэ сайн барьдаг хүн ч тэсвэрлэж чадахгүй бололтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.