Нийслэлд хоёр өдөр согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй

Нийслэлд хоёр өдөр согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй

Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Уг аян нь тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой ажээ.

Тэгвэл энэ хүрээнд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд  тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж байна. Түүнчлэн “Дэлхийн тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх хоёр өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 2025-05-26

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг энэ эхлүүлнэ 2025-05-26

Нийгмийн даатгалын үйлчилгээнд виртуал ажилтанг нэвтрүүлнэ 2025-05-26

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-05-26

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 3547 болжээ 2025-05-27

Нийслэлд хоёр өдөр согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй 2025-05-27

Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна 2025-05-27

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ 2025-05-27

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-05-27

П.Наранбаяр БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2025-05-27

Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа 2025-05-28