Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа

Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэдийн бүртгэл, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Өнгөрөгч долоо хоногт хийсэн хяналт шалгалтын хүрээнд 4 улсын 39 иргэнийг 3-5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Үүнд, БНХАУ-ын 31, БНСУ-ын 5, БНУзУ-ын 2, Тайландын Хаант Улсын 1 иргэн байна.

Эдгээр гадаадын иргэдийн 25 нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол 3 иргэн нь хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, 4 нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр тус тус албадан гаргагдсан байна.

Аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголтыг нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэх зөрчлөөр албадан гаргагдсан тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Энэ онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар нэмэгдсэн байна. 

Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлд хоёр өдөр согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй 2025-05-27

Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна 2025-05-27

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ 2025-05-27

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-05-27

П.Наранбаяр БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2025-05-27

Хуурамч баримт бичиг ашигласан гадаадын иргэдийг албадан гаргалаа 2025-05-28

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025-05-28

Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг илрүүлэн шалгаж байна 2025-05-28

Зургаадугаар сарын 1-нээс өмнө автомашины татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй 2025-05-28

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 2025-05-28

БНСУ-тай уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтарна 2025-05-28