МҮОНРТ Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн Улсын хороотой хамтран ажиллана

“Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Туркменистан Улсын Телевиз, Радио Нэвтрүүлэг, Кино Урлагийн Улсын Хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн Улсын хорооны дарга Мейлис Реджепов нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр талууд харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.