Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа

Аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа.

Дээрх иргэд нь жуулчин буюу К2 ангиллын визээр Монгол Улсад ирсэн бөгөөд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ майнинг үйлс” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглахыг ГИХГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.   2025-06-01

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2025-06-02

12 ордын зурхай. /2025.06.02/ 2025-06-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолын төслийг ТББХ нууц санал хурааж, 23 гишүүнээс 17 нь буюу 73.9 хувь дэмжиж санал өглөө 2025-06-02

МҮОНРТ Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн Улсын хороотой хамтран ажиллана 2025-06-02

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа 2025-06-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо 2025-06-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож үг хэллээ 2025-06-03

БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-06-03

Нөөцийн махны худалдаа 6-р сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ 2025-06-03

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна 2025-06-03