ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал солилцлоо. 
Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэд хэдэн саналыг тавьсан. Тодруулбал ажлын байр санал болгох, 1 удаагийн нөхөх олговор олгох, лангуу түрээслэх асуудлыг шийдвэрлэх зэрэг санал тавьсан байна. Тэгвэл ТҮЦ эрхлэгчдийн холбоодын зүгээс автобусны зогсоолууд дээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг бидэнд шилжүүлэх зэрэг санал тавьж буй. Харин нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн талбайд дахин ТҮЦ байрлуулахгүй гэдэг байр суурь хэвээр гэдгийг хэлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа 2025-06-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо 2025-06-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож үг хэллээ 2025-06-03

БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-06-03

Нөөцийн махны худалдаа 6-р сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ 2025-06-03

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна 2025-06-03

E-Mongolia системд мод бүртгүүлэх үйлчилгээг шинээр нэмлээ. 2025-06-03

БНСУ болон Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2025-06-03

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5309 болжээ 2025-06-04

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2025-06-04

Сангийн сайд Б.Жавхлан: Татварын хуулийн цогц шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 2025-06-04