Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3 өсжээ.

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3 өсжээ.

Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас 1 хувиар өсжээ.

Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13  хувиар, өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15.3, өмнөх сарынхаас 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг байгаагаас  Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд дундаж үнэ өмнө оны мөн үеийнхээс 37.3 хувиар өссөн нь хамгийн их байгаа аж. Харин Баянгол дүүрэгт хамгийн бага буюу 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг байна. Дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхээс Чингэлтэй дүүрэгт 22.7 хувиар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувиар өссөн хамгийн бага байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээл банкууд өөрийн бодлогоор зохицуулж зээлээ олгоно. 2025-06-13

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална 2025-06-13

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 23 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454 болжээ 23 цагийн өмнө

12 ордын зурхай. /2025.06.16/ 21 цагийн өмнө

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3 өсжээ. 10 цагийн өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ 10 цагийн өмнө

Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ 9 цагийн өмнө

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрт албан шаардлага хүргүүлжээ 8 цагийн өмнө

“Super Concert 2025 ” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. 8 цагийн өмнө

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ 5 цагийн өмнө