Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35939 сурагч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд шалгалтыг 50 байранд зохион байгуулах юм байна. Үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь улаанбаатар хотод байршина.
Шалгуулагчид https://eyesh.eec.mn/profile/login цахим хуудас руу нэвтэрч "Шалгуулагчийн булан"-д хандан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авна. Математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 минут үргэлжлэх бол үлдсэн долоон хичээлийн шалгалт 80 минут үргэлжилнэ. Шалгалт авах байрын мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас авах боломжтой.
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/
- Түүх – 10:00-11:20
- Англи хэл – 14:00-15:20
Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/
- Хими – 10:00-11:40
- Газарзүй – 13:00-14:20
- Нийгэм судлал – 16:30- 17:50
Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/
- Биологи – 10:00-11:20
- Математик – 14:00-15:20
Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/
- Физик – 10:00-11:40
- Орос хэл – 13:00- 14:20
- Монгол хэл – 16:00-17:20
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.