Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээний тайлангийн тухай, “Иргэдийн санал санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр товложээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.