БНСУ, МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАВ

БНСУ, МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАВ

Сөүл хотноо энэ оны 9 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд болж буй 14 дэх удаагийн “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна. Энэ үеэр БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью Бэк-тэй хоёр талын уулзалт хийлээ. 
Батлан хамгаалахын сайд нар хоёр улсын төрийн тэргүүн нарын тогтоосон “Стратегийн түншлэл"-ийн харилцаанд тулгуурлан батлан хамгаалах салбарт өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, бүс нутгийн аюул байдал зэрэг асуудлаар санал солилцлоо. 
Цаашид ирээдүйд чиглэсэн батлан хамгаалах салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.