Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо.

Тус сонгуульд нээлттэй таван суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд манай улс Армени, Бангладеш, Чех, Польш Улстай хамт тус хорооны гишүүнээр ажиллахаар болов. 

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь 21 гишүүн улсаас бүрддэг бөгөөд Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Монгол Улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна. Энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хороонд сонгогдсон нь Монгол Улсын олон улсын тавцан дахь байр суурийг шинэ түвшинд ахиулж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад манай улс идэвхтэй, жинтэй хувь нэмэр оруулж буйг бататгасан чухал үйл явдал боллоо. 

Манай улс дээрх конвенцод 1990 онд нэгдэн орсон бөгөөд соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор, байгалийн ангиллаар Увс нуурын ай сав газар, Дагуурын тал (ландшафт)-ыг бүртгүүлсэн ба энэ нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл, байгалийн үнэт өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, археологийн судалгааг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН БАГ ШУУРХАЙ ХУРАЛДАЖ БАЙНА 2025-11-23

"Silk Way Star" шоуны ялагчаар Монголын дуучин тодорлоо 2025-11-23

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана 2025-11-24

Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө 2025-11-24

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо 2025-11-24

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо 18 цагийн өмнө

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цагийн өмнө

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 17 цагийн өмнө

Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев дуучин Ж.Мишээлийг "Найрамдал-II" одонгоор шагналаа 16 цагийн өмнө

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 13 цагийн өмнө