Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев дуучин Ж.Мишээлийг "Найрамдал-II" одонгоор шагналаа
Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев зарлиг гарган дуучин Ж.Мишээлийг "Найрамдал-II" одонгоор шагналаа.
Казахстан улсын төрийн хүндэт энэ шагналыг ард түмнүүдийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд олгодог байна.
Өмнө нь энэ шагналыг Узбекстаны Ерөнхий сайд, ОХУ-ын элчин сайд, UEFA-ийн Ерөнхийлөгч зэрэг хүмүүс хүртэж байжээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.