“Physical: Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Үндэсний их баяр наадам үзэхийг урив

“Physical: Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Үндэсний их баяр наадам үзэхийг урив

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  “Physical: Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, тэднийг ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урилаа. 

Төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай , нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Ерөнхий сайд Г.Занданшатар таны урилгыг хүлээн авлаа. Урьсанд маш их баярлалаа” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна 2025-12-05

Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох өргөдөлд санал авч байна 2025-12-05

Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025-12-05

Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ 2025-12-05

Г.Занданшатар: "Онцгой шугам" гэх авлига суурьтай арын хаалганы үйлдлээ таслан зогсоолоо. 2025-12-06

“Physical: Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Үндэсний их баяр наадам үзэхийг урив 2025-12-09

Японы зүүн хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2025-12-09

Хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хуулийн байгууллага хариуцлага тооцно 2025-12-09

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлжээ 2025-12-09

Улаанбурхан өвчнөөр өвдсөн 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2025-12-09

Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна 2025-12-09