Хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хуулийн байгууллага хариуцлага тооцно

Хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хуулийн байгууллага хариуцлага тооцно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 2025 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр шатахуун импортлогчидтой уулзлаа.

Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын  хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг импортлогч ААН-үүдэд даалгав.

Өнгөрсөн 11 дүгээр сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 бензин, 124.2 мянган тонн дизель түлш импортолсон байна. Харин энэ сарын наймны өдрийн байдлаар  16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн төдийгүй дизель түлшний хувьд ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон байна. Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Тэрбээр "Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана" гэлээ.

Нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн байгаа учраас дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргав. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025-12-05

Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ 2025-12-05

Г.Занданшатар: "Онцгой шугам" гэх авлига суурьтай арын хаалганы үйлдлээ таслан зогсоолоо. 2025-12-06

“Physical: Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Үндэсний их баяр наадам үзэхийг урив 2025-12-09

Японы зүүн хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2025-12-09

Хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хуулийн байгууллага хариуцлага тооцно 2025-12-09

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлжээ 2025-12-09

Улаанбурхан өвчнөөр өвдсөн 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2025-12-09

Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна 2025-12-09

Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа 2025-12-09

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авчээ 2025-12-09