Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авчээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авчээ

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдлаа. Тус улсын хууль сахиулах байгууллагын шалгалтаар эдгээр олдворууд нь Монгол Улсын говиос олддог үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болох нь тогтоогджээ. 

Монгол Улсад хүлээлгэн өгч байгаа 29 багц олдвор дунд 70-65 сая жилийн тэртээ Монголын говиор амьдарч байсан тарбозаврбатаар, теропод, орнитомимозавр, гидрозавр зэрэг шинжлэх ухааны нэн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэсгүүд байгаа болохыг шинжээчид дүгнэлтдээ дурдсан байна. 
Дээрх олдворыг эгүүлэн авах ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү эцэслэн шийдэгдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хуулийн байгууллага хариуцлага тооцно 2025-12-09

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмт хэрэг илрүүлжээ 2025-12-09

Улаанбурхан өвчнөөр өвдсөн 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2025-12-09

Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна 2025-12-09

Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа 2025-12-09

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авчээ 2025-12-09

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана 22 цагийн өмнө

Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ 12 цагийн өмнө

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо 35 минутын өмнө

Нийслэлийн 9 дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана 33 минутын өмнө