Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 7-нд болов. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоолоо. 

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,  хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, хугацаат цэргийн жинхэнэ алба хаагч, ял эдэлж байгаа ялтан, бусад иргэний сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 2 хувь, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоолоо. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан байдаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцах иргэдэд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон  ял эдэлж байгаа ялтан хамаардаг бөгөөд нийт 2.2 сая иргэний шимтгэлийг төрөөс хариуцан төлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд 2026-01-06

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ 2026-01-06

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй 2026-01-06

Улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлнэ 2026-01-06

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ 2026-01-07

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо 2026-01-07

E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ 2026-01-07

Нэгдүгээр сард 287.860 тонн шатахуун импортолно 2026-01-07

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ 21 цагийн өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна 21 цагийн өмнө

"Жолооны үнэмлэх гаргана" гэж иргэдийг залилжээ 18 цагийн өмнө