Нэгдүгээр сард 287.860 тонн шатахуун импортолно

Нэгдүгээр сард 287.860 тонн шатахуун импортолно

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй.

Нийт импортын 95 орчим хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг БНХАУ бүрдүүлж байгаа юм.

Шатахуун импортлогч компаниуд 2026 оны 01 дүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалгаа баталгаажуулжээ.

Тодруулбал, 136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин худалдан авахаар тус тус захиалжээ.

Он гарснаас хойш өнөөдрийг /2026.01.01-07/ хүртэлх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд боомтоор нийт 65,029 тонн шатахуун импортолж хэрэглэж байна. Үүнийг задалбал,

  • АИ-92 автобензин – 27633 тонн
  • АИ-95 автобензин – 183 тонн
  • Дизель түлш – 37095 тонн
  • ТС-1 – 118 тонн онгоцны түлш тус тус импортолжээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй 2026-01-06

Улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлнэ 2026-01-06

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ 2026-01-07

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо 2026-01-07

E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ 2026-01-07

Нэгдүгээр сард 287.860 тонн шатахуун импортолно 2026-01-07

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ 21 цагийн өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна 21 цагийн өмнө

"Жолооны үнэмлэх гаргана" гэж иргэдийг залилжээ 18 цагийн өмнө

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 18 цагийн өмнө

100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ 7 цагийн өмнө