100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан ЭМЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Д.Очирбат Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Далайн-Элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал хүсэлтийг сонсов.
Уулзалтын үеэр, Эрүүл мэндийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага, нийгмийн асуудлын талаар мэдээлэл хийсэн ба зарим асуудлуудыг газар нь шийдвэрлэлээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай түргэн тусламжийн автомашин, эмч мэргэжилтнүүдийг гадаадад сурган чадавхжуулах, туршлага судлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон шүдний дэлгэмэл аппарат тоног төхөөрөмжийн хангалтын асуудлыг шийдвэрлэв.
Мөн 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилга зогссон шалтгаан хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэн даруй судалж, ашиглалтад оруулах талаар анхаарч ажиллахаар болов.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.