Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын цахим хичээл эхэллээ

Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын цахим хичээл эхэллээ

2023 онд баталсан Монгол Улсын “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” хэмээн тусгасан.

Энэ дагуу  Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилийн 21 дэх долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар зохицуулжээ. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ.

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн хурдацтай өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан бүхий л шатны боловсролын үйлчилгээнд орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшилд суурилсан цахим болон танхимын хосолсон хэлбэрийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед цахим сургалтыг зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Тэгвэл орон нутагт өнөөдрөөс сурагчдын хичээл танхимаар орж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 2026-01-19

Монголын үндэсний өвлийн спортын наадмын тов гарлаа. 2026-01-19

Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026-01-19

ЦУСНЫ ХАВДАРТАЙ ХҮҮХДЭД ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ 2026-01-19

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 2026-01-19

Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын цахим хичээл эхэллээ 2026-01-19

Анхаар:.Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ 14 цагийн өмнө

Хэйболын дэлхийн цомд анх удаа Монголын эрэгтэй баг түрүүллээ 13 цагийн өмнө

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов 11 цагийн өмнө

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд хаана 11 цагийн өмнө

Хиймэл оюунд суурилсан хяналтын систем хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ 8 цагийн өмнө