Хэйболын дэлхийн цомд анх удаа Монголын эрэгтэй баг түрүүллээ

Хэйболын дэлхийн цомд анх удаа Монголын эрэгтэй баг түрүүллээ

Австралийн Брисбен хотод хятад пүүл бильярд буюу Хэйболын багийн дэлхийн цомын анхдугаар тэмцээн болж, манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдлөө.

Нийт 865200 ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 32 шилдэг баг оролцсон юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд 28 орны 84 тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Брисбенд эгшиглүүлэв. Ингэснээр манай эрэгтэйчүүд дэлхийн цомд түрүүлж, аваргын цомыг анх удаа өргөж байгаа нь энэ. Тэд 75 мянган ам.долларын эзэд болов. Багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц багтсан байна. Багийн анхлагч Э.Тэмүүжиний хувьд хэйболын спортоор ААШТ-д түрүүлсэн анхны тамирчин юм. Тэрбээр 2016, 2017 онд америк пүүл бильярдын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дараалан мөнгөн медаль хүртэж байлаа. Тус тэмцээний мөнгөн медалийг Солонгос, хүрэл медалийг Хятад, Сингапурын баг авчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026-01-19

ЦУСНЫ ХАВДАРТАЙ ХҮҮХДЭД ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ 2026-01-19

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 2026-01-19

Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын цахим хичээл эхэллээ 2026-01-19

Анхаар:.Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ 13 цагийн өмнө

Хэйболын дэлхийн цомд анх удаа Монголын эрэгтэй баг түрүүллээ 11 цагийн өмнө

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов 9 цагийн өмнө

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд хаана 9 цагийн өмнө

Хиймэл оюунд суурилсан хяналтын систем хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ 7 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар, БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү нар уулзжээ 6 цагийн өмнө