ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт, шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг эрчимтэй зохион байгуулсан.
Үүний үр дүнд 130.385 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний 3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан.
Хураан авсан мансууруулах бодисууд нь иргэд, олон нийтийн дунд хууль бусаар тархах эрсдэлтэй байсан ба дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага тооцсон.
Цагдаагийн байгууллага цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, тэдгээрийн хил дамнасан болон дотоодын зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр тогтмол зохион байгуулна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.