Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 66 жил болж байна. Энэ хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэж, Элчин сайд Э.Пупо харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн 2023 онд Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн айлчлал чухал ач холбогдолтой байсныг онцолж, Куба нь манай боловсон хүчнийг бэлтгэх, ялангуяа анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр ирснийг тэмдэглэв.

Элчин сайд Э.Пупо уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, түүний дотор эрүүл мэнд, биотехнологи, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайд нарт “COP17”-гийн тухай танилцуулав 2026-01-24

Ерөнхий сайд Г.Занданшатар Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2026-01-24

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна. 2026-01-25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. 2026-01-26

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ. 2026-01-26

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026-01-26

ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна 15 цагийн өмнө

Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа 1 цагийн өмнө

ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн 1 цагийн өмнө

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ 1 цагийн өмнө