Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, чиг үүргийг тууштай дэмжиж ирсэн улс орны хувьд Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ оны 8 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тэмдэглээд, Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд бага хурлын бэлтгэл ажлын явц, түүнчлэн дээд, өндөр түвшний уулзалт, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг хүлээн авагч улсын хувиар зохион байгуулалтын бэлтгэлээ хариуцлагатай, идэвхтэй хангаж буйд талархал илэрхийлж, зохион байгуулалтын асуудлаар үргэлжлүүлэн нягт уялдаатай хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их жанжин Д.Сүхбаатарын 20 настай үеийн өнгөт гэрэл зургийг шинээр олж илрүүлжээ. 2026-02-03

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна 2026-02-03

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна 2026-02-03

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна 2026-02-03

ДЦС-V-ын газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ 2026-02-03

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 2026-02-03

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна 10 цагийн өмнө

Архангай хамгийн “АРА Комплекс”-т морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ. 9 цагийн өмнө

Хуурамч дугаартай 587 тээврийн хэрэгсэл илрүүлжээ 9 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 9 цагийн өмнө

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан 8 цагийн өмнө