Архангай хамгийн “АРА Комплекс”-т морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ.

Архангай хамгийн “АРА Комплекс”-т морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ.

Архангай хамгийн “АРА Комплекс”-т ирэх сарын 6-нд хаврын морин тойруулгын уралдаан нээлтээ хийх гэж байна.

Монголд анх удаа зохион байгуулж буй хаврын уралдаан ирэх сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гарагт уралдаан болох аж. Монголд анх удаа морьдыг гараанаас нэгэн зэрэг гаргах төхөөрөмжтэй олон улсын стандартын 2.4 км урт, 12 м өргөн морин тойруулгын замтай, явцыг бүрэн харах боломжтой шууд дамжуулалт хийхээс гадна 500 үзэгчийн суудал бүхий орчин үеийн цогцолборт энэхүү уралдаан болох юм. Уралдах морьдыг 18-аас дээш насны жокей унаач унах бөгөөд оролцогчид 400 мянган төгрөгийн хураамж төлөх ажээ.
Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулахдаа дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах юм. Улмаар баасан, бямба гараг бүрийн уралдаанаас шалгарсан морьд ирэх сарын 28-нд гранпри шагналын төлөө уралдах бөгөөд энэхүү уралдааны нийт шагналын сан 120 сая төгрөг байх аж. Өнгөрсөн жилийн наймдугаар сард “АРА комплекс” анх удаа “Ара кап” богино зайн морин тойруулгын уралдааныг зохион байгуулж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна 2026-02-03

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна 2026-02-03

ДЦС-V-ын газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ 2026-02-03

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 23 цагийн өмнө

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна 8 цагийн өмнө

Архангай хамгийн “АРА Комплекс”-т морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ. 8 цагийн өмнө

Хуурамч дугаартай 587 тээврийн хэрэгсэл илрүүлжээ 7 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 7 цагийн өмнө

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан 7 цагийн өмнө

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдов 4 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа 10 минутын өмнө