“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотын “Тоёото” аренад мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. 16 дахь удаагийн тэмцээнд 18 орны нийт 1305 тамирчин оролцсон бөгөөд Монгол улсаас хоёр насны ангилалд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Тухайлбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдөхөд Н.Сүнгэрэл мөнгө, 13-15 насанд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв. Т.Чилүгэн тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна 2026-02-08

“Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 29.9 сая төгрөг залилжээ 2026-02-08

Зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана 2026-02-08

Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 2026-02-08

Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 2026-02-09

“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 2026-02-09

УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална 2026-02-09

Нийтийн ашиг сонирхолд учирсан 12,3 тэрбум төгрөнийн хохирлыг нөхөн төлүүлсэн 2026-02-09

Монгол Улсад энэ сард 7330 гаднын иргэнд цахим виз олгожээ 2026-02-10

Баталгаагүй линк дээр дарж 1,250,000 төгрөг залилуулжээ 2026-02-10

Иргэн бүрийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 2026-02-10