Баталгаагүй линк дээр дарж 1,250,000 төгрөг залилуулжээ

Баталгаагүй линк дээр дарж 1,250,000 төгрөг залилуулжээ

Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг залилан мэхэлсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Тодруулбал, энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр хоёр иргэн фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан “Танд төрийн тусламж, тэтгэмж авах боломж байгаа эсэхийг шалгана уу” гэсэн агуулгатай хуурамч зар мэдээллийн линкээр нэвтэрсний улмаас нийт 1,250,000 төгрөгөөр хохирчээ.

Иймд иргэд Та бүхэн төрийн байгууллага, Е-Mongolia платформын нэрийг ашигласан сэжигтэй зарын линкээр нэвтрэхгүй байх, үл таних этгээдэд хувийн болон санхүүгийн мэдээллийг дамжуулахгүй байх, мөн төрийн цахим үйлчилгээ нь иргэдээс сошиал сүлжээгээр дамжуулан линк илгээж мэдээлэл авах, дансны мэдээлэл шаардахгүй. Энэ төрлийн линк, холбоос цахимд байршсаныг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 2026-02-09

“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 2026-02-09

УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална 2026-02-09

Нийтийн ашиг сонирхолд учирсан 12,3 тэрбум төгрөнийн хохирлыг нөхөн төлүүлсэн 2026-02-09

Монгол Улсад энэ сард 7330 гаднын иргэнд цахим виз олгожээ 2026-02-10

Баталгаагүй линк дээр дарж 1,250,000 төгрөг залилуулжээ 2026-02-10

Иргэн бүрийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 2026-02-10

2026 оны хичээлийн жилээс анагаахын их, дээд сургуулиуд дэргэдээ сургалтын бааз эмнэлэгтэй байх шаардлага тавина 2026-02-10

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.5 хувиар нэмэгджээ 2026-02-10

УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12 цагийн өмнө

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 12 цагийн өмнө