Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүллээ.

Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтын орох чиглэлд Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий гурван иргэн нь гадаадын иргэний мэдээллийн санд бүртгэлгүй, хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан нь тогтоогдсон. Тухайн иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад 5 жилийн хугацаанд оруулахгүй байх хориг тогтоож, уригч аж ахуйн нэгж, байгууллагыг үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгогдсон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож байсан.

Дээр дурдсанчлан хууль бус үйлдэл удаа дараа давтагдвал Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэдэд цахимаар виз олгох зохицуулалтыг дахин авч үзэх, шаардлагатай тохиолдолд визийг уламжлалт байдлаар биечлэн мэдүүлэх хэлбэрт шилжүүлэх болно.

Мөн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Бангладеш Улсын 300 орчим иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2026 оны хичээлийн жилээс анагаахын их, дээд сургуулиуд дэргэдээ сургалтын бааз эмнэлэгтэй байх шаардлага тавина 2026-02-10

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.5 хувиар нэмэгджээ 2026-02-10

УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 10 цагийн өмнө

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10 цагийн өмнө

ЗГ: Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно 4 цагийн өмнө

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ 4 цагийн өмнө

Төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 4 цагийн өмнө

Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотод болов 4 цагийн өмнө

Хилийн зурваст 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо 4 цагийн өмнө

“Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна. 4 цагийн өмнө

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 2 цагийн өмнө