Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотод болов

Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотод болов

Монгол, Хятадын 7 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Стратегийн яриа хэлэлцээг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун нар ахлан зохион байгууллаа.

Талууд ээлжит яриа хэлэлцээний хүрээнд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, гадаад бодлогын асуудлаарх байр суурь, олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлууд болон олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Мөн хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хилийн боомт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Түүнчлэн дээд, өндөр түвшинд ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, үргэлжлүүлэн хамтран ажиллахаар харилцан тохиров. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 9 цагийн өмнө

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 9 цагийн өмнө

ЗГ: Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно 4 цагийн өмнө

Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завджээ 4 цагийн өмнө

Төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа 4 цагийн өмнө

Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотод болов 4 цагийн өмнө

Хилийн зурваст 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо 4 цагийн өмнө

“Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна. 3 цагийн өмнө

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 2 цагийн өмнө