БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 41 иргэнийг илгээжээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 41 иргэнийг илгээжээ

БНСУ -д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тогтвортой ажилтан, ХАА, газар тариалангийн салбарт нийт 8 иргэн мөн 04-ний өдөр аж үйлдвэрийн салбарт 41 иргэнийг тус тус илгээлээ. 

Эдгээр явж буй иргэдэд нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв /цахимаар/-өөс тус улсад оршин сууж, ажиллаж амьдрах явцад хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаарх ойлголтыг мэргэжлийн байгууллагаас сургалт, мэдээлэл зөвлөгөөг уламжлал ёсоор өгч ажиллав.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Сэрээтэр, хариуцсан албан хаагчдын хамт хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй залуучуудад ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч, эх оронч сэтгэлтэй, эрүүл байж, суугаа орны хууль, дүрэм, журмыг чандлан сахиж, эх орондоо эргэн ирэхдээ ихийг суралцаж, бүтээж ирэх, эргэх холбоотой, цаашид гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаа илэрхийлэн биечлэн Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргаж өгч сайн сайхныг хүслээ.

Инчеон нисэх онгоцны буудлаас  хилээр нэвтэрсний дараа Ёжү сургалтын төвөөс хүлээн авч буй үйл явцын талаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс газар дээр нь сурвалжлан хүргэж хамтран ажиллаа.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.