“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-10-ныг дуустал үргэлжилнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-10-ныг дуустал үргэлжилнэ

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.

Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр явагдана.

"Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;

  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;

  • Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 41 иргэнийг илгээжээ 2026-02-23

УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ 2026-02-23

Хамгийн тайван, аюулгүй орнуудын эхний тавд Монгол улс багтжээ. 2026-02-23

Монгол Улс, БНСУ цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв 2026-02-24

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалт болов 2026-02-24

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-10-ныг дуустал үргэлжилнэ 2026-02-24

Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг хэлэлцэв 11 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 11 цагийн өмнө

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчдыг БНСУ-д чадавхжуулах талаар санал солилцлоо 8 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 7 цагийн өмнө

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзав 2 цагийн өмнө