Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 61 болж нэмэгджээ

Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо 61 болж нэмэгджээ

КРАСНОЯРСК. /РИА Новости/. Бүгд Найрамдах Буриад улсад коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 61 болж нэмэгдсэн бол 12 хүн эдгэрчээ.

"Бүгд Найрамдах Буриад улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан “COVID-2019” халдварын 61 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 12 өвчтөний эмчилгээг амжилттай дуусгасан бол коронавирусний халдвар авсны улмаас нас барсан нэг тохиолдол өмнө нь бүртгэгдсэн. 48 хүний эмчилгээг үргэлжлүүлэн явуулж байна” хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Баасан гаргийн байдлаар өвчтөнүүдтэй ойр хавьтлын нийт 2433 хүнийг илрүүлсэн бөгөөд тэднээс лабораторийн шинжилгээ авсан байна. Тэдний дунд 13 иргэнээс сэжиг бүхий тохиолдол илэрчээ. Шинжилгээг ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн рүү илгээжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.