Турк улс гаднын иргэдийг үнэ төлбөргүй эмчилнэ
Дэлхий дахинд коронавирусний халдвараас сэргийлэх гол арга зам нь хүмүүсийн бөөгнөрлийг багасгах бөгөөд энэ арга хэмжээ үр дүнтэй байгаа талаар ДЭМБ-аас мэдээлжээ. Улс орнууд хатуу хөл хорионы дэглэмээ 60-90 хоногоор сунгаж байгаа нь өвчлөл цаашид тархах эрсдэлтэй байгааг харуулж байна.
Туркт байгаа гаднын иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, төлбөргүй эмчилнэ гэдгээ тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Түүнчлэн ДЭМБ халдварын тархалтад тухайн улс үндэстний онцлог хамаарахгүй гэдгийг хэлж байна. Хөл хорионы дэглэмийг хэрхэн барьж байгаагаас шалтгаалж коронавирусний эсрэг тэмцлийн үр дүн харагдах юм. Залуус засгийн газраас хэрэгжүүлж буй шаардлагыг үл тоомсорлож байгаагаас болж халдвар ихээр тархаж байгааг ДЭМБ анхааруулсан байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Их Британид 881, Испанид 683 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн хоёр өдөртэй харьцуулахад тархалт буурчээ. Италид тавдугаар сар гартал хөл хорионы дэглэмийг цуцлахгүй бол Кубад бямба гарагаас эхлэн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсож, төрийн албан хаагчдыг болон бусад шаардлагатай хүмүүсийг ажилд нь тусгай чиглэлийн автобусаар хүргэж байгаа аж.
Улс орнууд амны хаалт зүүх, зайнаас харилцах дэглэмийг чанд сахих нь цар тахлын тархалтыг бууруулж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.