Ерөнхий сайд "Туулын хурдны зам” төслийг зогсоолоо

Ерөнхий сайд "Туулын хурдны зам” төслийг зогсоолоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох сайд, албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

Энэ талаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг, “Туулын хурдны замтай холбоотойгоор Засгийн газарт иргэд, олон нийтийн байгууллааас ирүүлсэн хүсэлтийн дагуу иргэдийн дунд үүсээд байгаа бухимдал, эргэлзээг арилгах хүртэл зогсоолоо. Ерөнхий сайд, Засгийн газарт 300 гаруй хүсэлт гомдол ирсэн. Тус төсөлтэй нэр холбогдсон албан тушаалтнуудын асуудлыг хууль хяналтын байгууллага шийдвэрлэж дуустал Туулын хурдны зам төслийг зогсоож байгаа юм” хэмээн ярилаа.

Өнөөдрийн хурлаар гарсан онцлох шийдвэрүүдийн нэг нь “Туулын хурдны зам” төслийг зогсоосон явдал байв. Уг асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзжээ. Тиймээс “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоож, хууль хяналтын байгууллага шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.