НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчилсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явууллаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны гуравдугаар сарын 01-31-нд худалдан авалт хийж, дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 53 822 709 баримтыг хамруулжээ. Үүнд,

-8 орон таарсан 4

-7 орон таарсан 5

-6 орон таарсан 45

 -5 орон таарсан 502

 -4 орон таарсан 4807

3 орон таарсан 48494 баримт тохиролд таарч азтан болсон байна.

“Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл дүнгээр олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг байсан бол араас нь Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл аймаг, Сүхбаатар дүүрэг жагссан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.