П.Батчимэг: МАН-ы хулгай луйврын АЛТАН ҮЕ гинжин холбоо тасрах...
Татвар төлөгчид авилгач хулгайч луйварчдад насаараа өртэй гэж үү.
Хаврын адаг сар дундаа орлоо. Хуучнаар олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр Май-нэгэн.🌸
Өнгөрсөн долоо хоног нийслэлийн улс төр яасан дориун бужигнав..яагаад халаад эхлэв.
Тэвчээрт хязгаар бий..
Нийслэлийн орлогч н. Даваадалай ажлаа өгч, “цагдаатай хамтарч ажиллах”-аар болов.
Яг үнэндээ Нийслэл мега төсөл гээд сүүлийн нэг жил бүр дэндүү “оодорч”, нийслэлийн удирдлагууд биедээ багтахгүй, хэл ам нь дийлдэхээ больж, доод газраа олж харахгүй явах болсон нь үүнтэй холбоотой гэж хардаг бас харддаг.
Шүүмжлэл хэлсэн, шаадрлага тавьсан хэнийг ч болов няц дарах, нам буудах эрээ цээргүй мөргөх, нэр хүндэд нь халдах нь хирээс хэтэрсэн юм аа.
Бясаа жоом биш дээ. няц няц гишгээд явчих санаатай хэ хэ.
Ажил хийх, бүтээн байгуулалт явагдах, хөрөнгө оруулалт татах байлгүй л яахав. Нийслэл хөгжих ёстой санал нэг.
Төлөвлөлтгүй явж ирсэн, газрын наймаа цэцэглэсэн өнгөрсөн 20 гаруй жил нийслэлийн төлөвлөлт нойл. Дугуйн зам аль хэдийн хийгдсэн бол өнөөдөр ингээд мопед скүүтер замгүй, явган хүн айдастай зорчих байсан уу.
Мега төсөл мега хулгай зогсох цаг болжээ.
Туулын хурдны зам барих төсөл олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, түр зогссон байдалтай байгаа ч улсын эдийн засагт маш хохиролтой төсөл. Учих юу вэ гэвэл, уг төслийн төсөв 2,3 их наяд цаашилбал нэмэгдэх төсөвт өртөг ярьвал шок!
Нийслэлээс төслийг гүйцэтгэгч хятад компанид 500 тэрбум шилжүүлсэн баримтыг харвал батлан даагч нь банк бус байгууллага байвал яах уу.
Үүнийг луйвар гэж үзэхээс өөр аргагүй.
Мөнгөө бол буцааж олж авах “лөөлөө” болж, хэдэн хүн ажлаа өгч шалгуулж байгаа нэр дор нийслэлийн ажил сүйрэх замдаа орлоо. Татвар төлөгчдийн баахан мөнгөөр гар хөлөө угааж, түр суусан, бүр амьдарсан, шинэхэн гэр бүл болсон гэх мэт хэдэн гэр бүлийн хэрэгцээ шаардлагад өртөөд нийслэлчүүд хохироод үлдэх дүр зураг л байх шив.
Ам ажлын зөрүү нийслэлд ийм л байна.
Авилга луйвар газар авч, схем нь нарийссан, мэргэшсэн, бие биенийхээ барьцаанд орсон, барьцалдсан ялааны хор шиг сөхөөгүй идсэн уусан, ханадаггүй шунал“ аалзны тор” МАН-ы хулгай луйврын АЛТАН ҮЕ гинжин холбоо тасрах дөхчиж гэх.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.